Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатад холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгийг үрэн таран хийсэн хэмээн түүнийг буруутгасан юм. Тэрбээр Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчин танил тал найз нөхдөдөө давуу эрх олгосон аж.
Тухайлбал, Орхон аймагт байгуулах олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой цэнгэлдэх хүрээлэн барих тендерт оролцогчдыг шалгаруулахдаа албан тушаалаа урвуулсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хийсэн шалгалтаар тогтоожээ. Уг барилгыг таван тэрбум төгрөгийн өртөгтэй гэж байсан ч хөрөнгийн үнэлгээ тогтоогчид, шинжээчид хоёр тэрбум гаруй төг рөгийн өртгөөр барьсан гэж дүгнэсэн аж. Тиймээс Д.Оюун батын буруутай үйл ажиллагаанаас болж улсад 3.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж шүүх үзжээ.
Баянзүрх дүүргийн шүүх түүний төрийн байгууллагад ажил лах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа юм. Дашрамд дурдахад, уг цэнгэлдэх хүрээлэнгийн барилгыг одоо болтол улсын комисс ашиглалтад хүлээж аваагүй байгаа аж.
Г.РАВЖАА