Нийслэлийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурлаар Н.Дийдэнцэцэг гэдэг эмэгтэйд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Барсүрэн нарын гаргасан гомдлын дагуу өчигдөр хэлэлцэв. Н.Дийдэнцэцэгт ТЕГ-ын Сөрөх тагнуулын хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, тус газрын Мөрдөн байцаах хэлтэст шалгасан юм. Түүнийг Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулахуйц, төрийн нууцад хамаарах баримт мэдээллийг гадаадын тагнуулын албанд шилжүүлэхийг завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн аж.
Энэ зүйл ангид зааснаар гэмт хэргийг бүрэн төгс үйлдсэн, өөрөөр хэлбэл мэдээ материалыг гадаадын тусгай албанд дамжуулсан нь тогтоогдсон бол 16-25 жилийн хорих ялаар шийтгэдэг аж. Харин тэрбээр гэмт хэрэг үйлдэхийг завдсан учраас ялыг хөнгөрүүлж ног дуулсан бололтой.
Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр ямар нэгэн ажил хийдэггүй, өндөр насны тэтгэвэрт байдаг нэгэн гэнэ. Уг хэргийг өнгөрсөн нэгд үгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцээд эх орноосоо урвах, гадаадын тусгай албаныханд улсын нууцад хамаарах баримт мэдээллийг дамжуулахыг завдсан гэм буруутайд тооцож, таван жил хорих ял оноожээ. Харин Нийслэлийн шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Г.ЦОЛМОН