Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт есөн машин мөргөлдөж, дөрвөн хүн гэмтсэн осол уржигдар гарчээ. СЭА 80-56 улсын дугаартай “Майти цистерн” маркийн авто машины жолооч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас гурван тн түлш ачин Улаанбаатарт орж ирэх үедээ ийнхүү осол гаргасан байна.
Түүнийг 22-ын шалган нэвтрүүлэх товчоон дээр Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн ахлагч зогсоон шалгахад бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан аж. Тиймээс замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж, улсын дугаар, Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хураасан байна.
Гэтэл уг жолооч цагдаагаас зугтаж яваад Таван шарын уулзварт машиных нь тоормос ажиллагаагүй болсны улмаас найман машины араас мөргөжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийнхан шалгаж байна.
Л.ГАНЧИМЭГ