Шведийн Стокгольмийн шүүхийн давж заалдах шатны шүүх хурлаар Монгол Улсын иргэн С.Бат-Отгонд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээжээ. “Айстоп” хамтлагийн гишүүн асан Бадгаа буюу С.Бат-Отгон өнгөрсөн оны долоодугаар сарын 11-нд Стокгольм хотын Дэли-Хэссэлби дүүрэгт хөлбөмбөгийн багийн хаалгач араб залуустай маргалдан 18 настай Ребел Шариф гэх залуугийн аминд хүрсэн юм.
Стокгольмийн шүүхээс түүнийг бусдын амийг бүрэлгэсэн хэрэгт гэм буруутай гэж үзэн, 11 жил хорих ял оноогоод байв. Түүний өмгөөлөгч нь аргагүй хамгаалалт хэтрүүлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.
Г.РАВЖАА