УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зурагтаар сумны хонгио харуулж, цагдаа нарын бууных хэмээн мэдээлсэн. Хүн буудсаныг хонгиогоор тогтоох боломжтой эсэх талаар хууль зүйн ухааны доктор, профессор Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-2008 оны долоодугаар сарын 1-нд цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хэрэглэсний улмаас иргэд амиа алдсан гэж прокурор Б.Галдаа хэлж байсан. Криминалистикийн шинжээч хүний хувьд үүссэн асуудлыг та анзаарч байгаа биз?
-Тодорхой галт зэвсэг хэрэглэж, хүний биед гэмтэл учруулсан, амь насыг нь хохироосон эсэхийг нотлох үндсэн, ба раг ганц арга нь криминалистикийн баллистик судлалын шинжилгээ байдаг. Буудлагын явцад сумны хошуунд үүссэн бичил мөрийг харьцуулан шинжилж тодорхой галт зэвсгийн гол төмрөөр уг сум гарсныг тогтоох буудлагын мөр суд лалын шинжилгээ юм. Уг шинжилгээг хийхийн тулд юуны өмнө хохирогчийн бие, цогцсоос сумны хошууг олж зохих журмын дагуу бэхжүүлэн авсан байх ёстой. УЕПГ-аас хийсэн мэдээлэлд “20 гаруй хонгио л бидэнд ирсэн” гэж буйгаас үзэхэд хохирогчийн бие цогцос, түүний ойр орчмоос сумны хошуу илрүүлээгүй юм болов уу.
Сумны хошууг шинжлээгүй нөхцөлд чухам хэн, ямар марк, моделийн, ямар хувийн дугаартай галт зэвсгээр буудаж, тухайн хохирогчийн амь насанд халдав гэдгийг тогтооход хүндрэл учирна. Тэр тусмаа эмх замбараагүй байдлын үед галт зэвсэг хэрэглэснийг гэрчийн мэдүүлэгт түшиглэж нотолно гэдэг амаргүй, бараг боломжгүй зүйл гэхэд хэтрүүлсэн болохгүй. Галт зэвсэг агсах, ашиглах, хэрэглэх гэсэн гурван өөр ойлголт бий. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед цагдаагийн алба хаагч галт зэвсгийг биедээ авч явах эрхтэй бөгөөд ийнхүү авч явахыг галт зэвсэг агсах хэмээн ойлгодог.
Аргагүй хамгаалалтын байдалд, эсвэл гарцаагүй байдал үүссэн үед, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж буй этгээдийг баривчлах үед түүний биед гэмтэл учруулах санаа зорилгогүйгээр буудлага үйлдсэн (анхааруулах зорилгоор хий буудах) бол энэ нь галт зэвсэг ашиглаж буй хэрэг юм. Харин дээрх нөхцөл байдал үүссэн үед халдаж буй этгээдийн үйлдлийг таслан зогсоохын тулд түүнийг тусгайлан онилж биед нь гэмтэл учруулах, аюулгүй болгох зорилгоор буудлага үйлдэхийг галт зэвсэг хэрэглэх гэж үздэг.
-Тэгэхээр цагдаагийн алба хаагчид галт зэвсгийг хүний биед гэмтэл уч руулж, амь насанд халдах зорилгоор хэрэг лэсэн нь нотлогдоогүй гэсэн үг үү?
-Хэргийн газраас хонгиог зохих журмын дагуу цуглуулсан бол, хонгио бүрийн дугаар, хэргийн газар дээрх байршил, харилцан байрлал нь үзлэгийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан тохиолдолд буудагчийн байрлалыг тодорхойлох боломж той. Хэрэв тодорхой хонгиог нэг бүрчлэн дугаарлаж бэхжүүлээгүй, тусгайлан савлаагүй, хэргийн газар дээрх байрлалыг нь үзлэгийн тэмдэглэлд нарийвчлан заагаагүй тохиолдолд буудагчийн байрлалыг тухайлан тогтоох боломжгүй болно. Түүнээс гадна буудагчийн байрлал, буудлага үйлдсэн зай, чиглэл, өнцөг зэргийг тогтоохын тулд сумны нислэгийн даялал судлалын шинжилгээ хийх ёстой. Буудлага үйлдсэн нөхцөл, буудагчийн ур чадварыг тогтоохын тулд буудлага судлалын шинжилгээг хийх хэрэгтэй.
Хамгийн гол нь гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, үйл явдал, түүнийг үйлдсэн этгээдийг олж тогтоон хөдөлбөргүйгээр нотлох ёстой. Хэрэв хохирогчийн биеэс сумны хошууг илрүүлсэн нь цаг даагийн алба хаагчийн эзэмшиж байсан галт зэвсгээр буудагдсан болох нь кри миналистикийн шинжилгээгээр тог тоогд сон бол цагдаагийн алба хаагч ту хайн тохиолдолд галт зэвсэг хэрэглэжээ гэж үзэх нөхцөл бүрдэнэ. Хонгионд шин жилгээ хийснээр тухайн галт зэвс гийг буудагч ашигласан болохыг л зөв хөн тогтоох боломжтой. Түүнээс хохирогчийг онилж буудсан уу, хий буудсан уу гэдгийг хонгиогоор тогтоох боломжгүй нь ойлгомжтой. Үүнээс үзэхэд энэ хэргийг илрээгүй байгаа гэж хэлэхэд болно. Тиймээс хэрэг илрээгүй байхад хэн нэгэнд эрүүгийн хариуцлага ногдуулах асуудлыг ярьж болохгүй.
-Х.Тэмүүжин гишүүн хэргийн газраас цуглуулсан хонгионууд энэ байна хэмээн хэвлэлээр мэдэгдсэн. Харин таны ярьж байгаагаар хэр гийн газраас түүсэн гээд байгаа хонгионуудыг мөн гэдгийг батлах но толгоо байхгүй юм биш үү?
-Аливаа эд мөрийн баримт (тухайн тохиолдолд сумны хонгио, хошуу) нотлох баримтын эх сурвалж гэж үнэлэгдэхийн тулд түүнийг хуульд заасан журам, арга, хэрэгслийн дагуу цуглуулсан байх ёстой. Мөр, эд мөрийн баримт нь түүнийг эрж хайн илрүүлэх, бэхжүүлэн авах, тусгаарлах, савлан битүүмжлэх, тээвэрлэх, шинжлэх, ашиглах гэсэн тодорхой дэс дараалал, дэг горим бүхий үе шатлалаар нотлох баримт болдог. Хэрвээ эдгээрийн аль нэг шатанд хийдэл гаргавал, асуудал өөр тийшээ эргэнэ. Тухайлбал, хуульд заасан журмаар бэхжүүлээгүй, хөндлөнгийн гэрч баталгаажуулаагүй, зохих технологийн дагуу савлаагүй, эсвэл лацдаж битүүмжлээгүй, тээвэрлэлт, хадгалалтын горим алдагдсан байдал илэрвэл тухайн эд мөрийн баримт нотлох баримтын утгаа алдана.
Ийм нөхцөл байдал үүсвэл эд мөрийн ба римтын нотолгооны чанар, ач холбогдол алдагдахаас гадна холигдож солигдож ч болох шүү дээ. Хамгийн гол нь хэн нэгэн хөндлөнгийн хүн хэргийн газраас сумны хонгио, хошуу цуглуулж аваад хэргийн ул мөр хэмээн хуулийн байгууллагад өгсөн гэж үзвэл энэ нь эд мөрийн баримт болохгүй. Түүнд шинжилгээ хийх нь утгагүй. Учир нь эд мөрийн баримтыг зөвхөн хуульд заасан байцаан шийтгэх тодорхой ажиллагааны хүрээнд эрх бүхий субьектууд зохих журмын дагуу цуглуулах ёстой.
-Уг хэрэг явдалтай холбоотой зарим мэдээллийг шүүхэд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гэж мэдэгдэж байсан. Ийм зүйл байж болох уу?
-Мэргэжилтэн, судлаачдын үзэл бодол, байр суурь, зөвлөмжийг анхааралдаа авах ёстой. Олон улсын эрүүгийн практик ч тийм л байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Ж.Кеннедигийн амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбогдуулан мэргэжилтэн, сэтгүүлч зэрэг янз бүрийн хүмүүсийн явуулсан хувийн мөрдөн байцаалтын материал хэдэн зуун ном, товхимол болж нийтийн хүртээл болсон. Бодит үнэ нийг тогтоохын тулд хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой судалж шүүх, прокурор, мөрдөн байцаагч нот лох баримтуудыг эцсийн эцэст дотоод итгэлээрээ үнэлдэг зарчимтай шүү дээ.
Г.ЦОЛМОН