УИХ-ын 2008 оны сонгуулийн дараа гарсан үймээнийг зохицуулахаар ажиллаж байхдаа иргэд рүү буудсан гэх хэрэгт цагдаагийн цөөнгүй ажилтныг шалгаж байгаа. Тэдний нэг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, дэслэгч Д.Төмөрбаатартай уулзаж, тухайн үеийн үйл явдлын талаар ярилцлаа.
-2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр болсон үймээний үеэр та хаана, ямар үүрэгтэй ажиллаж байсан бэ?
-Тухайн үед би Эргүүл хамгаалалтын газарт цагдаагийн ахлах ахлагч цолтой ажиллаж байсан. Манай газрынхан ажлын өдрүүдэд цагийн хуваарийн дагуу эрг үүл хийж, баяр ёслолын үеэр хамгаалалтад ажилладаг. Би цагдаагийн байгууллагад 14 жил ажиллаж байна.
-Танай газрынхан сонгуулийн хэсгийн хороодын хамгаалалтад ажиллаж байгаад долоодугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд хамгаалалтад дайчлагдан ирсэн гэдэг. Та ч мөн адил шууд ирсэн үү?
-Зургаадугаар сарын 25-наас эхлэн бэлэн байдал зарласны дагуу ангидаа ажиллаж бай сан. Манайх тусгай тасаг болохоор байнгын бэлэн байдалд ажилладаг. Эргүүл хамгаалалтын газрынхан МАХН-ын төв байрны баруун талд хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Би тэнд л үүрэг гүйцэтгэсэн.
-Жагсагчид цагдаагийн ажилт нуудыг хайр найргүй зодож байсныг санаж байна. Та гэмтэл авсан уу. Тэр үед цагдаагийн ажилтнууд тусгай хэрэгсэл, хамгаалах техникээр дутмаг байгаа нь илт мэдрэгдсэн?
-Цагдаагийн ажилтнуудад төмөр малгай, бамбай, бороохой, гавнаас өөр юу ч байгаагүй. Хамгаалах хэрэгсэл дутмаг учир үнэхээр хүчин мөхөсдөж байсан. Жагсагчдын тоо цагдаа нараас хэд дахин олон, чулуу мөндөр мэт бууж байсныг хүмүүс мартаагүй байх. Бамбай хагарчихаар бид зугтахаас өөр аргагүйд хүрч байсан. Гэмтээгүй хүн байхгүй гэвэл үнэнд ойр байх болов уу. Гэмтэл нь хөнгөн, хүндэвтэр байснаараа л ялгаатай. Ялангуяа, манай тасгийнхан үймээн эхэлсэн цагаас дуустал нь байсан болохоор хамгийн их гэмтсэн. Гэмтэл бэртлийн урхаг хэдэн жилийн дараа ч илэрдэг юм билээ. Миний хоёр өвдөг бэртсэн. Удаан алхах, зогсоход өвдөөд хэцүү байдаг. Манай цагдаагийн байгуул лагаас албан үүргээ гүйцэтгэж байгаад гэмтсэн, одоо ажлаа хийж байгаа алба хаагчидаа анхаарч байгаад талархдаг. Биднийг эмчилгээ, эрүүл мэндийн шинжилгээнд байнга хамруулдаг.
-Таныг энэ хэргийн улмаас хоригдож байсныг мэдэх юм байна. Хэдэн өдрийн дараа таныг саатуулсан юм бэ?
-Үймээний дараа эрүүл мэнд тааруу байсан ч бид үүргийнхээ дагуу ажлаа хийж л байсан. 2008 оны наймдугаар сарын 19-ний орой намайг хорих шийдвэр гарсан гээд шууд Ганцхудаг руу аваачсан. -Ганцхудагт хоригдсон цагдаа нар өлсгөлөн зарласан нь багагүй шуугиан тарьж байсан. Та тэдгээр алба хаагчдын нэг байх аа? -Тийм ээ. Би Ганцхудагт 31 хоног хоригдсоны 11 хоногт нь өлсгөлөн зарласан. Төрд өргөсөн тангарагтаа үнэнч байж, хийх ёстой ажлаа хийчихээд эцэст нь буруутан болно гэж бодоогүй явлаа. Тиймээс шударга ёсны төлөө цагдаагийн ажилтнуудтайгаа нэгдэн өлсгөлөн зарласан. Энэ асуудалд шударга хандаасай, цагдаагийн алба хаагчид үүргээ л гүйцэтгэсэн гэдгийг ард түмэн, төр засаг ойлгоно гэдэгт итгэсэн учраас эрсдэлээс би айгаагүй. Олон хоног өлсгөлөн зарласан болохоор суллагдахад бие сайнгүй байсан. Ганцхудагаас гарсан өдрөө шууд л Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж дараа нь Төмөр замын эмнэлэгт шилжсэн.
-Олон нийт үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн ажилтнуудыг заавал яллах ёстой гэсэн бодолгүй байдаг юм билээ. Харин цаг бусаар ертөнцийг орхисон таван хүнийг хэн буудсан, хэн тушаал өгөв гэдгийг л үнэнээр нь тогтоохыг хүсэж байгаа. Цагдаа нарт байлдааны сум байгаагүй, байсан, тэд иргэд рүү буудсан, буудаагүй гээд л эргэлзээтэй олон асуудал байх юм?
-Биднийг байлдааны сумаар буудсан гэж ярьдаг юм билээ. Гэтэл сургуулийн сумаар ан хааруулж буудсан гэдгийг мөн ч олон удаа мэцагдаагийн дүүлсэн дээ. Дараа нь хийсэн шинжилгээ ч үүнийг нотолдог гэж сонссон юм байна. Учрыг нь сайн олоогүй байж цагдаагийн ажилтнууд руу дайрах, дарамтлах хүн цөөнгүй байх юм. Сэтгэл санааны шарх гэдэг ямар ч өвчнөөс илүү хүнийг зовоодог юм байна гэдгийг би энэ хугацаанд хамгийн ихээр мэдэрлээ. Заримдаа “Би ажлаа хийж яваад ямар юманд орчихов доо” гэж боддог. Миний хувьд тэр өдрийг аль болох мартахыг хичээдэг.
-2008 онд цагдаа байсан нэр бүхий алба хаагчид, офицер болсон нь зарим улстөрчийн хардлагыг төрүүлдэг бололтой?
-Монгол Улсын иргэн хэнд ч сурч боловсрох эрх нээлт тэй гэж би ойлгодог. 2008 онд би сонсогч байсан. Цагдаагаар ажиллаж байхдаа Цагдаагийн академид суралцаж байсан юм. Тэгээд 2009 онд төгсөж, дэслэгч цол авсан болохоор хардах зүйл байхгүй биз дээ.
-Үймээний үеэр иргэд рүү буудсан байж болзошгүй буунуудын цохилуурыг өөрчилсөн гэж Х.Тэмүүжин гишүүн ярьдаг. Энэ хэрэгт оролцсон гэх цагдаа нарын дунд таны нэр байна лээ?
-Х.Тэмүүжин гишүүнийг тийм мэдээлэл хийхэд үнэхээр гайхсан. Газар ухаж, бууны цохилуур өөрчилсөн гэх тэр өдөр би Ганцхудагт хоригдож байсныг гэрчлэх баримт хангалттай бий. Би тэнд хүний эрхэнд байж хаана, яаж ч газар ухах билээ. Хүний амь нас, амьдралтай холбоотой асуудлын талаар ярих гэж байгаа бол баримт, нотолгоотой байх ёстой шүү дээ. Надад эрх мэдэл нь байна гээд бусдыг гүтгэж болохгүй. Ялангуяа төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг мэцагдаагийн алба хаагчид бид хэлгүй, дүлий юм шиг байж, хэн нэгэн улстөрчийн аманд багтаж амьдарна гэж байхгүй шүү дээ.
-Бас нэг анхаарал татад байгаа зүйл бол цагдаагийн өдрийн тэмдэглэл. Тэрнийг хэн бичсэн юм бол. Өөрт чинь тэр бичсэн болов уу гэсэн гэсэн таамаглал байж болох юм?
-Тэр өдрүүдэд тэмдэглэл бичээд суух боломж, нөхцөл байсан бил үү. Хүн чөлөөтэй явж болохгүй норчинд хэн өдрийн тэмдэглэл бичээд суух юм бэ. Тэнэг хүн ч тийм үлгэр зохиохгүй байх. Тэгээд бүр цагдаагийн ажилтан гэж байгаа. Тэр өдөр ажилласан цагдаа нарт ус уух ч зав байгаагүй. Утаа тортог, гал усыг орхиё гэхэд зай завгүй уухайлан дайрах хөөрсөн залуучуудын дайралт цагдаа нарт амсхийх зав өгөөгүй, аймшигтай байсныг монголчууд мартаагүй нь лавтай. Жагсаал цуглаан ямар байж байгаад юу болж хувирсныг гэрчлэх бичлэг хангалттай байгаа шүү дээ.
-Ингэхэд танайх ам бүл хэдүүлээ вэ. Үймээний үеэр гэмтсэн цагдаа нарт Засгийн газраас тусламж үзүүлсэн. Та авсан уу?
- Эхнэр, хоёр охины хамт амьдардаг. Эхнэр маань удахгүй төрнө. Тулгар биетэй болохоор хүүхдүүдээ хараад гэртээ байгаа. Хамгаалалтад гарсан цагдаа нарт төрөөс нэг удаа буцалтгүй тусламж олгосон. Миний гэмтэл хөнгөн гэж гарсан болохоор 700.000 төгрөгөөс татвараа төлөөд 659.000 төгрөг авсан. Цалин багатай цагдаагийн ажилтнуудад энэ мөнгө багаг үй нэмэр болсон.
Х.ОЮУНСҮРЭН