Нийслэлийн төвлөрлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны долоодугаар сарын 1-нд баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлсэн юм. Харамсалтай нь дээрх төслийн дагуу барьсан тухайн орон сууцны хорооллын барилгын чанар оршин суугчдын тухыг алдагдуулж, хана, тааз нь сууж, энд тэндээсээ хагарч, цуурч эхэлсэн. Тиймээс оршин суугчид хууль хяналтын байгууллагад хандаж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар нэгдээд буй юм. Уг нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар 10750 айлын орон сууц барьж, 45 мянган хүн оршин сууж, 9000 сурагчтай сургууль, 4500 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1575 хүнд үйлчлэх өрхийн эмнэлэг, 2200 ажлын байр бүхий оффисын барилга, 8400 орчим хүн ажиллах жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээний барилга байгууламж барихаар төлөвлөжээ.
Үүнийгээ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” төслийн “Шинэ хотхон, хороолол барих” чиглэлийн хүрээнд тусгасан байна. Ингэхдээ 3530 хүүхдийн сургууль, 880 хүүхдийн цэцэрлэг, 265 суралцагчтай МСҮТ, 3380 ам метр үйлчилгээний талбай бүхий 220 ажлын байртай худалдаа, үйлчилгээний төв, 480 суудалтай соёлын төв, 735 ам метр талбай бүхий спорт цогцолбор барихаар төлөвлөж байж. Налайхаас 35 кВ-ын дэд өртөө, цахилгаан дамжуулах 22.2 км урт шугам байгуулж эрчим хүчээр хангах, дулааны 150-600 мм-ийн голчтой 5.5 км урттай гол шугам, дулаан дамжуулах 10 төвийг барихаар төлөвлөсөн. 13.5 км урт хорооллын төв зам барина. Унд, ахуйн хэрэгцээнд шаардагдах 14150 шоо метр/хоног цэвэр усыг төвлөрсөн ус хангамжийн систем барьж хангана. Бохирын шугамыг өргөтгөл хийж Налайхын бохир усны шугамд холбохоор төлөвлөсөн аж.
“100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд барих “Ургах наран” орон сууцны хорооллын нийт хөрөнгө оруулалт 468, орон сууцанд 276.4, инженерийн дэд бүтцэд 153.9 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар тусгаж. НИТХ-аас “Ургах наран” хорооллыг барихыг дэмжсэн юм. Гэвч өдгөө энэ ажил хэрэгжээгүйгээр үл барам, барьсан таван орон сууц нь чанарын шаардлага хангахгүй байгаа аж. Энэ тухай тус хорооллын оршин суугч Б “Манайх зурагтаар гарсан шоу нэвтрүүлэг үзэж байгаад хямд үнэтэй, гайгүй юм болов уу гэж орон сууцанд орохоор төлөвлөсөн. Ороод нэг их удаагүй байхад барилгын хана, тааз нь сууж, нурж эхэлсэн. Нэг үгээр хэлэхэд “Ургах наран” хороолол чанарын шаардлага хангахгүй байна. Тиймээс оршин суугчид нэгдэж хууль хяналтын байгууллагад хандсан. Олон сая төгрөгөө алдахыг хэн хүсэх вэ дээ. Манай байрны оршин суугчид энэ асуудлаар холбогдох байгууллагад гомдол гаргаад байна. Ма найх ч харьцангуй гайгүй. Зарим айлын хана, тааз мөөгөнцөртөөд жил бүр урсгал засвар хийдэг юм билээ. Сантехник нь үнэхээр чанаргүй, байнга л ус алдаж байдаг. Сантехникийн хоолойнуудыг нь зөрүүлээд холбочихсон. Байнга ус ал даж, өмхий үнэртдэг” гэсэн юм.
Уг барилгыг тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяртай холбодог. Харин тэрбээр “Би хотын дарга байхдаа Улаанбаатар хотын төвлөрлийг багасгахын тулд “Ургах наран” хорооллын “Монгол мөрөөдөл” төслийг дэмжсэн. Бусад бүх ажлыг нь төслийн багийнхан хийсэн. “Ургах наран” хорооллын барилгыг би бариагүй. Миний дүү нар ч оролцоогүй. Тиймээс надад хамаагүй гэж ойлгож болно” гэж тайлбарлаж байсан. УЕПГ-т хоёр долоо хоногийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Баянзүрх дүүргийн прокурор С.Цэрэнсамбуу “Ургах наран” хорооллын асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлсэн юм. Тус хороолллыг барьсан хэчнээн хүнийг эрүүгийн хариуцлагад та таад байгаа талаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн албаны эх сур валжаас лавлахад “Ургах наран” хорооллыг барьсан хүмүүст Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Одоогоор тодорхой мэ дээлэл өгөх боломжгүй. Хэрэг үүсгэх эсэхийг Дүүргийн Прокурорын газарт хянаж байна” гэв.
Тус дүүргийн Прокурорын газрынхан “Өн гөрсөн оны арванхоёрдугаар сард эрүү гийн хэрэг үүсгэсэн. Шалгалтын ажил лагаа дөнгөж эхэлж буй болохоор мэ дээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр “Ургах наран” хорооллыг бариулсан хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол ганц энэ биш гэнэ. Түүнээс ч өмнө эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад зарим улстөрчийн тодорхой нөлөөлөл байсан уу, эсвэл үнэхээр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байсан болоод ч тэр үү, хэрэгсэхгүй болгож байж.
Баянзүрх дүүргийн хууль хяналтын байгууллагынхан “Ургах наран” хо рооллын барилгыг 2007 онд БСЦ гэх компанийнхан барьж эхэлсэн. Гэвч барьс наас хойш нэг их удалгүй чанарын шаардлага хангаагүй гэсэн маргаан гарч, 2009 онд дүүргийн Цагдаагийн хэлтсээс шалгахаар болсон. Улмаар “ТВ-5” телевизийн хөтлөгч, редак тор асан, өдгөө НИТХын тэргүүлэгч Г.Ган баярыг эл хэргийн сэжигтнээр шал гаж байсан. Гэвч 2010 онд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд дүүргийн Прокурорын газраас хэрэг сэхгүй болгож байжээ. Харин ор шин суугчид дахин гомдол гаргаснаар 15 хоногийн өмнө эрүүгийн хэр гийг сэргээн шалгахаар болсон бөгөөд одоо гоор хэнийг сэжигтнээр тооцох, хэн гэм буруутай гэдгийг нь тогтоогоогүй бай гаа юм байна. Дүүргийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолоо баталчихаад нэг их удалгүй хуучин хавтаст хэргийг нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс татаж хянахаар болсон аж.