Чингэлтэй дүүргийн шүүх өнгөрсөн баасан гаригт “Зоос” банкны захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэв. Зарлагдаагүй шахам болсон энэ шүүх хуралд зээлдэгч нараас хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, нарийн бичгийн даргын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцсэн аж. Ш.Чуданжий болон тус банкны ТУЗийн дарга Д.Батбаяр нарын хүмүүсийг Эрүүгийн хуулийн 150 болон 156 дугаар зүйлд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон шалгаж байсан юм.
Уг хэрэгт Сангийн яамны Төрийн сангийн газрын захирал Х.Пүрэвсүрэн мөн холбогдсон. Түүнийг тус банкаар дамжуулан Төрийн сангийн багагүй хэмжээний мөнгийг зарцуулж, нэлээд ашиг олж, хувьдаа завшсан гэж буруутгаж байсан. Түүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг ч буруутган шалгасан. Харин мөрдөн байцаалтын явцад Л.Пүрэвдорж, Х.Пүрэвсүрэн, Д.Батбаяр нарын гэм буруутай нь нотлогдоогүй юм байна. Тиймээс НПГаас дээрх гурван хүнийг цагаатгажээ. Мөрдөн байцаалтын үеэр томи логдсон шинжээчид Ш.Чуданжийг харилцагч, хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тэрбээр уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарладаг ч шалгалтын явцад хэнд, хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй аж. Мөн “Би энэ мөнгийг үрэгдүүлсэн зүйл байхгүй” хэмээн тайлбарласан гэнэ.
Шүүх хавтаст хэрэгт цуглуулсан нотлох ба римтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноожээ. Улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хорих ялыг хэлтрүүлсэн байна. Харин 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг Ш.Чуданжийгаар төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.РАВЖАА