Авлигын эсрэг хуульд зааснаар жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлдэг. Хуулийн хугацаа дуусахад ердөө хоёр хоног үлдээд байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газарт одоогоор хөрөнгө орлогын мэд үүлгээ бүртгүүлэх ёстой 270 орчим албан тушаалтнаас 160 нь материалаа ирүүлжээ. Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтны 60 хувь нь Хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлсэн гэсэн үг. Тус газарт албан тушаалтнуудынхаа хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг нэгтгэж ирүүлдэг төрийн болон нутгийн за хиргааны төв байгууллагуудын хувьд энэ ажил 80 шахам хувьтай байна. Хөрөнгө, орлогоо бүртгүүлбэл зохих 58000 орчим албан тушаалтны мөн 80 орчим хувь нь үүргээ биелүүлжээ. Тухайлбал, Дорноговь, Дундговь айм гийн Засаг даргын Тамгын газар, Усны газар зэрэг зургаан байгууллагын хан хөрөнгө, орлогын мэдүүлгийн ХОМ-1, ХОМ-2 тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн байна. Хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй байгууллага, албан тушаалтнуудад захиргааны хариуцлага тооцохоос гадна ажлаас нь халах хүртэлх арга хэмжээ авдаг юм.