Монголын нийгэм донсолж, түүнийг дагаад гэмт хэргийн нөхцөл хүндэрлээ. Байс хийгээд л олныг цочроосон гэмт хэрэг гарч, хүний амь нас ямхын төдий агшинд үрэгдэх болов. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Налайх дүүрэгт гэ гээн цагаан өдрөөр, олны хөл ихтэй ХААН банкинд зэвсэгт дээрэмчин халдаж, хүний амь бүрэлгэлээ. Түүгээр ч зогсохгүй хүн барьцаалан зугтав. Арав шахам жилийн өмнө буюу 2003 онд “ТБД Андууд”-ын дэргэдэх “Анод” банкны салбарт гэмт хэрэгтнүүд халдаж, хамгаалагчийн амин бус газарт нь буудаж, 125 сая төгрөг дээ рэмдээд сураггүй болсноос хойш банкинд халдсан зэвсэгт дээрмийн хэрэг гарч байгаагүй юм. Эртнээс бэлтгэсэн ийм хэрэг гэгээн цагаан өдрөөр гарна гэж хэн ч тө сөөлөөгүй биз. Монголын нийгэм улам ёс зүйгүй болж, залуус юу ч хийхээс буцахаа байсныг Налайх дүүр гийн ХААН банкинд халдсан дээрх хэрэг илтгэв бус уу. Гэмт хэрэг үйлдсэн залуу идэх хоолгүй, өмсөх хувцасгүй, нийгмээс тасарсан, хагас зэрлэгшсэн нэгэн бай гаагүй. Уг хэргийг үйлдсэн А.БатЯлалт боловсрол мэдлэгтэй, амьд рал нь ч яадагаа алдсан хүн биш. Зэвсэгт дээрэмчин банкинд халдаж, их мөнгөтэй болж бай гаа тухай өгүүлдэг олон кино хүүхэд залуусын тархи, оюунд үлдэж, түүнийг хэрэгжүүлэх бо долтой нь хэчнээн байгааг бид мэ дэхгүй. Барууны хөнгөн хийсвэр амьдрал, кинонд гардаг шиг үйл яв дал ямар эмгэнэлтэй төгсөж буйг өнгөрч буй долоо хоногт гарсан дээрх хэрэг харуулав. Энэ хэргийн улмаас хийж бүтээх насны, цэл залуухан гэр бүлийн амьдрал сүйрч, иргэд хоорондын харилцаанд сэв суулаа.