Замын Цагдаагийн газар, нийслэлийн Авто зам, Нийтийн тээврийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтарсан тушаалын дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 22 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгажээ. Нийтийн тээврийн 806 хэрэг сэл шалгалтад хам раг дахад 613 зөрчил илэрсэн байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд нийтийн тээврийн автобуснууд 778 удаа осол гаргаж, үүний улмаас 155 хүн хүнд гэмтсэн бол гур ван хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Нийтийн тээврийн 782 жолоочоос Замын хө дөлгөөний дүрмээр 20 асуулттай тестийн шалгалт авахад ердөө 84 нь л тэнцсэн байх юм. Нийслэлчүүдийг өглөө нөөс орой хүртэл ажил, амьдралд нь залгуулдаг нийтийн тээврийнхэн ийнхүү дээд байгууллагуудынхаа шалгал тад тун хангалтгүй дүн авав. Нийтийн тээврийн “нисгэгчид” хэрхэн түрэм гий аашилдгийг ч энэ удаагийн шал галтын дүн ийнхүү харуулж байна. Энэ сарын 7-ны 13.10 цагт Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастын хуучин эцэст “Сутайн буянт” ХХК-ийн “Daewoo” маркийн 33-01 УНЦ дугаартай автобусны жолооч С.Болдбаатар до лоон настай хүүг мөргөж гэмтээсэн байна. Гэтэл уг автобусны жинхэнэ жо лооч Б.Энхжаргал нь ээлжгүй, өдөр бүр 06.30-22.00 цаг хүртэл ажилладаг тул осол болох үед хойд талынхаа суудал дээр унтаж байсан нь тогтоогджээ. Төв зам дээр дугуй нь салаад уначихдаг, эсвэл хөдөлгүүр нь хөлдсөний улмаас замын хөдөлгөөнд тээг садаа болон данхайж зогсдог автобусууд өнгөрсөн онд 170 удаагийн эвдрэлээр нийтдээ 113 цаг 30 минут “ажил хаяжээ”.
2011 онд шугаманд явж байгаад эвдэрсэн нийтийн тээврийн хэрэгслийн тоо