Одоогоос хоёр жилийн өмнө 11 настай шавиа ОХУ руу тоглолтоор авч яваад зодож, хүнд гэмтээсэн Г.Энх-Амгалангийн шүүх хурал хоёр удаа хойшилсны эцэст өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай боллоо. Түүнд тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 100.1, 153.1, 181.3-аар яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хэлэлцээд таван жилийн хорих ял оноолоо. Тэрбээр охины гэр бүлийнхнээс уучлал гуйгаагүйн дээр биеийг нь асууж нэг ч удаа яриагүйд ээж нь гомдолтой байдгаа шүүх хурлын үеэр хэлсэн аж. Г.Энх-Амгалангийн өмгөөлөгчид Нийслэлийн шүүхэд давж заалдах гэнэ.
Х.Сүрэн