Төрийн албаны зөвлөлийн хурлаар өнгөрсөн долоо хоногт АТГ-аас халагдсан албан тушаалтнуудын гаргасан гомдлыг хэлэлцжээ. Тус зөвлөл ямар шийдвэр гаргасан талаар ТАЗ-ийн дарга Д.Зүмбэрэллхамаас тодрууллаа.
-ТАЗ-ийн хурлаар АТГ-т ажиллаж байгаад халагдсан алба хаагчдын гомдол үндэслэлтэй эсэхийг хэлэлцжээ. Ямар шийд вэр гаргав?
-АТГ-ын нэр бүхий найман ажилтан “Хууль бусаар ажлаас чөлөөлөгдлөө” гэж гомдол гаргасныг ТАЗ-өөс комисс томилж, шалгаад өнгөрсөн долоо хоногийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Өргөдөл гаргасан найман хүний тав нь мөрдөн байцаагч. АТГаас ирүүлсэн тайлбартаа “Мөрдөн байцаагчдын ажлын ачаалал харьцангуй бага байгаа учраас бусад албандаа хүнээ нэмж, мөрдөн байцаагчдынхаа тоог цөөлсөн” гэсэн. Хүнээ цөөлсөнтэй холбоотой асуудал нь байгууллагын дотоод, тухайн байгууллагын өөрсдийн эрх хэмжээний асуудал гэж үзсэн. Ер нь тухайн үеийн ажлын ачааллаас болоод хүнээ нэмэх, хасах нь байгууллагын даргын бүрэн эрхэнд байдаг. Гэхдээ үүнийг хууль зүйн хүрээнд, үндэслэлтэй хийх ёстой. Хэрэв аж лын ачаалалтай холбоотойгоор мөрдөн байцаагч нарын тоог цөөлөх болбол зарим нь ажлаас чөлөөлөгдөж таарна. Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тодорхой шалгалт явуулж, ажлын байрны тусгай болон ерөнхий шаардлагыг хамгийн сайн хангаж буй хүмүүсээ ажиллуулах ёстой гэсэн заалт байдаг. Үүний дагуу АТГ-аас комисс томилж, сонгон шалгаруулалтын удирдамж гаргаж ажилласан юм билээ. Гэхдээ хэрхэн үнэлэх тухайгаа удирдамждаа тодорхой заагаагүй. Нөгөөтэйгүүр, алба хаагчдаасаа тестийн шалгалт авсан байдаг. Тестийн шал галтын удирдамжид 80-аас доошгүй хувийг нь зөв бөглөсөн байх ёстой гэж заасан. Гэвч мөрдөн байцаагч 24 хүнээс 80 хувьдаа хүрсэн хүн нэг ч байгаагүй. Өөрөөр хэлбэл, удирдамжид заас наар бол нэг ч хүн тэнцэхгүй. Тиймээс тес тийг сонгон шалгаруулалтын үнэлгээ бол гох нь учир дутагдалтай гэж ТАЗ үзсэн.
-Халагдсан таван байцаагч бүх үзүүлэл тээрээ хамгийн хангалтгүй хүмүүс байсан юм уу?
-Манайд гомдол гар гасан таван бай цаагчийг бүх үзүү лэл тээрээ хамгийн хан галт гүй байсан гэж үзэх боломжгүй. Тэднээс доош үнэлгээтэй атлаа ажлаа хийж үлдсэн хү мүүс бий юм би лээ. Тэгэхээр энэ сонгон шалгаруулалтыг хуульд нийцээгүй гэж үзсэн.
-Нөгөө гурван албан тушаалтны тухайд хэрхэн шийдвэрлэсэн бол?
-Шинэ дарга нар жолооч-бие хамгаалагч, хэвлэл мэдээллийн ажилтан, хамгаалалтын албаны ажилтан зэрэг орон тоог байхгүй болгосон юм билээ. Тухайн байгууллага заа вал хэвлэл мэдээллийн ажилтантай, жолооч-хамгаалагчтай байна гэсэн заалт байх гүй. Дээрх орон тоо байхгүй болсонтой хол боотойгоор зургаан сарын тэтгэлэг олгосон нь хууль зөрчсөн гэж үзэхээргүй байгаа. АТГ-т энэ шийдвэрийг хүргүүлж байгаа. Тус газар тодорхой хугацааны дараа хуульд нийцүүлэн арга хэмжээ авч, гуравдугаар сарын 1-ний дотор ТАЗ-д хариу мэдэгдэх ёстой.