Байгаль орчинд хохирол учруулчихаад, алтыг нь аваад авдрыг нь хаясан компанийнхан Монголд олон байна. Тухайлбал, “Алтан дорнод Монгол”, “Монгол газар”, “Эрэл” компанийг нөхөн сэргээлт хийгээгүй гэсэн үндэслэлээр эрүү- гийн хэрэг үүсгэж байсан боловч шийдэгдээгүй. Учир нь экологи, эдийн засгийн хохирлыг тооцох боломжгүй гэж одоогоос хэдэн жилийн өмнө үзэж байсан. Харин сүүлийн үед экологи, эдийн засгийн хохирлыг тооцох аргачлал гаргаснаар хариуцлага тооцох боломжтой болсон гэж хууль хяналтын байгууллагынхан тайлбарлаж байгаа. Гэвч эдгээр компанийн хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож буй сурагтай.
Байгаль эх үг хэлдэггүй, бусад төрлийн хэрэг шиг хохирогч нь зарга хийгээд явдаггүй учраас Монгол эх орны минь байгаль хохироод үл дэж байна. Тийм нэг компанийн нэг нь Байгаль орчны сайд асан нэгний хүүхдүүдийн байгуулсан “Рийч Могол” гэх компани аж. Тус компани Дархан-Уул аймгийн Хонгор, Шарын гол суманд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшдэг юм байна. Тусгай зөвшөөрлийнхөө дагуу тус компани багагүй хэмжээний, албан бус эх сурвалжийн өгүүлснээр 600 кг алт олборлосон гэнэ. Гэвч тус компанийнхан ашигт малтмал олборлосон уурхай даа нөхөн сэргээлт хийгээг үй, газрыг нь сэндийчсэн чигт нь орхиод явжээ. Нутгийн иргэд нөхөн сэргээлт хийгээгүй тус компанийнханд байгаль орчны нөхөн сэргээлт хийлгэхээр удаа дараа хандаж байсан боловч үл ойшоосон бололтой.
Тиймээс хууль хяналтын байгууллагад хандсан юм байна. УМБГ-ын Бай галь орчны гэмт хэрэг мөр дөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, экологи, эдийн засгийн хохирлын хэмжээг 300 сая төгрөгөөр тогтоосон гэнэ. Өөрөөр хэлбэл, “Рийч Могол”-ынхон нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас байгаль орчинд 300 сая төгрөгийн хохирол учирсан гэдгийг шинжээчид тогтоосон байна. Гэвч прокурорын байгууллагаас тус компанийнханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож буй сурагтай. Монголд байгаль орчны нөхөн сэргээлт хийгээгүй компанийнханд холбогдох хэрэг бараг шийдэгддэггүй, илтгэх нэгэн жишээ энэ боллоо.
Байгаль орчны гэмт хэрэг, тэр дундаа ашигт малтмалтай холбоотой хэрэг нэг л удаа шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол байдаг юм. Тэр нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Баялаг” компанийн дэргэд барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшиж, түүндээ алт олборлож байсан “Ланд Лайн” ХХКийн захирал Д.Нэргүйд хол богдох хэрэг. Тус компанийнхан барилгын үйлдвэрлэл нэрийн дор багагүй хэмжээний алт олборлосон нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон.
Шинжээчдийн дүгнэлтээр байгаль орчинд 20 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэсэн тооцоо гарсан байна. “Ланд Лайн” компанийн захирал Д.Нэргүй байгаль орчинд учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд нө- хөн төлснөөр тэнсэн харгалзах ял авсан юм.
Г.АРИВЖИХ