Хэнтий аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхэд өнгөрсөн долоо хоногт хулгай, дээрмийн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтаас оргосон 14 хүнд холбогдох хэргийг хэлэлцэж, ял оноожээ. Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлүүдийг харийнхны гар хөл болж тоносон хэрэг сүүлийн жилүүдэд нэлээд гарах болсон. Говь-Алтайн музей, Дундговийн Баруун Чойрын хийд, Монголын үндэсний түүхийн музейгээс алдагдсан бурхад, түүх соёлын дахин давтагдашгүй, хосгүй үнэт бүтээлүүд өнөөг хүртэл олдоог үй. Эртний эдлэлийн ченж үүд нэртэй луйварчдын гар хөл болж, элэг нэгтнээ, ах дүүсээ дээрэмдсэн, амь насанд нь аюул учруулсан явдал Хэнтий аймагт 2004-2007 оны хавар хүртэл гарч байв. Энэ хэрэгт тус аймгийн харьяат залуучууд зэвсэг хэрэглэн оролцож байсны дотор хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн ч буй юм.
Гэмт этгээдүүд Урт цагаанд эртний эдлэлийн ченж нэртэй харийнхны гар хөл бологч Г, Ш гэх хоёр хүний захиалгаар, тэдэнд аваачиж өгсөн тухайгаа удаа дараа мэдүүлж байсан гэдэг. Гэвч шүүх, прокурорынхон тэднийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийг журамлан хамжигчаар тооцолгүй, харийнхны гар хөл болсон гэмт этгээдүүдийг өөгшүүлсээр үлдээлээ гэдгийг олон хохирогч өгүүлжээ. Түүгээр зогсохгүй нэг хавтаст хэрэг нь алга болсон тухай шүүх хурлын үеэр хэлж бай сан ч шүүх бүрэлдэхүүн үүнийг үл ойшоож, холбогдогч нарт хүчээр шахам ял оноосон тухай тэд хэллээ. 2004 оны гуравдугаар сарын 30-наас 2007 оны гуравдугаар сарын 30 хүртэл бүтэн гурван жилийн хугацаанд Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг тэргүүтэй 14 залуу арав га руй удаагийн үйлдлээр галт зэвсэг ашиглан иргэдийг айлган сүрдүүлж дээрэмдсэн байдаг.
Тэдний үйлдсэн хэргээс хамгийн их хохирол учруулсан нь Өмнөдэлгэр сумын иргэн Э-гийн болон Хэнтий аймгийн музейгээс эд зүйл хулгайлсан нь. Тухайлбал, тэд тус музейгээс Халхын Сэцэн хан аймгийн 26 хошууны тамга, агар хувин, Сэцэн ханы мөнгөн хайрцаг зэргийг хулгайлсан байна. Гэмт хэрэгтнүүдийн хулгайлсан эд зүйлсийг Соёлын өвийн төв, Монголбанкны Эрдэнэсийн сангаас 131 сая төгрөгөөр үнэлсэн гэнэ. Харин Өмнөдэлгэр сумын төвд иргэн Э-гийн хашаанд байдаг өвөө, эмээгээс нь уламжилж ирсэн чингэлгийн хаалгыг эвдэн орж 177 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх эртний эдлэлүүдийг тоносон. Ингэхдээ М.Энхзаяа, С.Эрдэнэбат болон Өмнөдэлгэр сумын харьяат Д.Болдбаатар нартай хамтран гэмт хэргээ үйлдсэн аж. Д.Болдбаатар нь Э-гийнхээр орж, сиймхий ажиглаж, нөгөө гурав нь хэргээ үйлдсэн нь тогтоогджээ.
Бид энэ тухай 2011 оны арванхоёрдугаар сарын 19-ний дугаартаа “Бурхан тоногчидын бужигнуулсан дээрмүүд” гэсэн гарчигтайгаар дэлгэрэнгүй хүргэж байсан билээ. Тэд ийнхүү бурхан тахил хулгайлахын зэрэгцээ мал хулгайлах гэмт хэрэг ч үйлдэж байжээ. Тухайлбал, Дорнод айм гийн нутгаас айлын дөрвөн адуу хулгайлж, нэг сая гаруй төгрөгийн хохирол учруулсан байна. Мөн Багануур дүүрэгт иргэн З-гийн гэрээс хөөрөг, хэт хутга, мөнгөн болон монетон бөгж, хуурцаг, Алдарт эхийн одон гэх мэт зүйлсийг хулгайлж 1065000 төгрөгийн хохирол учруулжээ. Тэд ийм гэмт хэрэг үйлдэхийн зэрэгцээ трансформаторын тос, зэс утас, түүгээр зогсохгүй айлын тэжээвэр гурван гахай хулгайлсан байх юм. Уг хэргийн холбогдогч Баярхүү нь 2009 оны арванхо ёрдугаар сарын 21-ний шөнө Төв аймгийн иргэн Ж-гийн эзэмшлийн S6535 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлжээ.
Мөн Сүхбаатар дүүргийн нутаг, Шаргаморьтын аманд байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн өмчлөлийн АТП-1503 трансформаторын зэс утсыг хулгайлсан байна. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн XV хорооны ну таг, Шаргаморьтын эцэст хамгаалалтын албаны гагнуурын аппарат, Чингэлтэй дүүргийн нутагт байрлах 250 кВт агаарын цахилгаан станцын трансформаторын зэс ороомгийг нь хулгайлсан байна. Дээрх гэмт бүлэглэлийн өдүүлсэн хэргийг цагдаагийнхан илрүүлсэн боловч хууль хяналтын байгууллагынхнаас цагдан хорих тогтоол гаргаж өгөлгүй гадуур батлан даалтад байжээ. Гэтэл гэмт бүлэглэлийнхэн батлан даалтад байхдаа 2010 онд Баянзүрх дүүргийн нутаг Гачуурт дахь ТТИ-30 маркийн трансформаторын зэс ороомгийг хулгайлсан гэнэ.
Мөн энэ хугацаандаа Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нар 2011 оны хоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтий аймгийн иргэн Г-гийн гурван гахайг хулгайлжээ. Дээрх гэмт бүлэглэлийн 14 хүнд холбогдох хэргийг Хэнтий аймгийн Сум дундын шүүхэд анхан шатны жур маар хэлэлцэж, Г.Эрдэнэбилэг, Б.Эрдэнэбилэг нарын дөрвөн хүнд 11-13 жил хорих ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, үлдсэн хүмүүсийг 5-7 жил жирийн дэглэмтэй ангид хорихоор ял шийтгэсэн байна. Харин хохирогчид хохирлоо барагдуулж авч чадахгүй, гэмт хэргийн захиалагч нар нь ял шийтгэлгүй өнгөрч байгаад гомдолтой үлдлээ.
Г.ОРЧЛОН