“Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хууль бусаар хөрөнгөжсөн хурандаа нар цөөнгүй байгаа. Тэднийг шалгаж гэм бурууг нь тогтоох шаардлагатай” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ онцолсон. Цагдаагийн хурандаа нарын хөрөнгө орлогын мэдүүлэг Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газарт хадгалаастай байдаг. Гэтэл өнгөрсөн долоо хоногоос АТГ-ынхан уг баримтыг татан авч, шалгах ажлыг эхлүүлжээ. Хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг болсноос хойш цагдаагийн хэд хэдэн хурандаагийн хөрөнгө, орлогын эх үүсвэр тодорхой бус байсныг тухай бүрт нь шалгаж, хариуцлага тооцсон юм байна.
Х.Сүрэн