Хоёрдугаар сарын эхний хоёр өдрийн дотор уул уурхайн ослоор дөрвөн хүн амь насаа алдлаа. Энэ сарын 1-нд Дорноговь аймгийн Их хэт сумын Цагаан элгэн гэдэг газарт жонш олборлодог цооногт ажлаа хийж явсан Сүхбаатар аймгийн харьяат 19 настай залуу 18 метрийн гүнд унаж нас баржээ. Цогцсыг нэг өдрийн дараа тус аймгийн аврах бүлгийнхэн гаргасан юм байна. Гэтэл маргааш нь Налайх дүүрэгт гурван хүний амь нас хохирсон хэрэг гарав. Тус дүүргийн гурав дугаар хорооны нутагт байр лах иргэн Д-ын нүүрсний би чил уурхайд нуралт үүсэж, 28 метрийн гүнд ажиллаж байсан 42-45 насны гурван залуу нүүрсэнд дарагджээ. Уул уурхайн аврах албаныхан шуурхай ажилласан ч гурван хүний амийг аварч чадсангүй. Харин уурхайн амны ойролцоо байсан 18 настай Э гэдэг залууг эсэн мэнд гарган авчээ. Тэрбээр дүүргийнхээ эмнэлгийн Эр чимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж.