Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Увс аймаг дахь хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр шөнийн 01.00-03.00 цагийн хооронд Тувагийн харьяат хоёр иргэн долоон адуу хулгайлан хил давуулжээ. Харин маргааш нь мөн энэ ангийн хариуцсан хэсгээр буюу өмнөх өдрийнх нь байршлаас арай өөр газраар Тувагийн дөрвөн иргэн зургаан адуу хулгайлаад буцаж хил давах гэж байхад нь хилчид саатуулсан байна.
Хилчид тэдний мөрийг илрүүлэн холбогдох албадтайгаа мэдээлэл солилцон хамтран ажилласны дүнд хоёр хүнийг нь баривчилжээ. Харин хоёр нь хил даван зугтсан бөгөөд Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар ОХУ-ын талд мэдэгдэж, зугтсан этгээдүүдийг ОХУ-ын хилийн цэргийнхэн эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Г.РАВЖАА