Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Уурхайчдын гудамжинд хоёр хүн амь насаа алдсан хэрэг өчигдөр 11.30 цагт гарчээ. Өндөр настай хоёр хүн гэртээ бага хэмжээний гал гарсныг анзааралгүй байсаар угаартаж амь насаа алдсан болох нь хэргийн газрын анхны үзлэгээс тодорхой болжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын шинжээчид ажиллаж байгаа бөгөөд гал гарсан шалтгаан нь өнөөдөр тодорой болох аж. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.