Баянгол дүүргийн цагдаагийн ажилтан залилангийн хэрэгт сэжигтнээр татсан талаар мэдээлэл гарах болсон. Энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Батчулуунаас тодруулахад “Манай хэлтэст мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.Сүхбаатар болон Э гэдэг хүн ажилладаггүй. Манайд хэсгийн байцаагчаар ажилладаг П.Отгонжаргалын хамтран амьдрагч Д.Сүхбаатар нь “Дэлхийг тойрон аялагчдын клуб”-ын захирал юм билээ. Энэ клубын нэрээр сүлжээний бизнес хийж, иргэдээс багагүй мөнгө завшсаныг өнгөрсөн оны есдүгээр сард Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгасан. Д.Сүхбаатарыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьсон. Хохирогчдын зүгээс энэ хэрэгт П.Отгонжаргалыг холбогдуулан гомдол гаргасан учраас хэргийг Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн” гэв.
Х.Сүрэн