Хөвсгөл аймгийн Мөрөн суманд найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн онц ноцтой хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа Н.Мөнх-Оргилын шүүх хурал Нийслэлийн шүүхэд энэ сарын 19-нд болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Түүний өмгөөлөгч Б.Халзантай ярилцлаа.
-Та эхнээс нь Н.Мөнх-Оргилын өмгөөлөгчөөр ажиллаагүй байх аа. Хэзээнээс ажиллах болов?
-Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсан үеэс би ажиллаж байна.
-Хэрэгтэйгээ сайн танилцаж амжсан уу?
-Танилцалгүй яах вэ.
-Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд удаж байгаа хэргийн нэг нь Н.Мөнх-Оргилынх. Онц ноцтой энэ хэргийг хэрхэн шийдэх бол гэсэн хүлээлт нийгэмд байна. Ноцтой энэ хэрэгт нотлох баримт хэр байдаг юм бэ?
-Дөрвөн үйлдэлд манай үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан хүн амины хэргээс гадна Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт бага насны гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт түүнийг буруутгадаг. Зүйл ангиуд нь тохирч, гэм буруутай гэж шүүх үзээд ял оноогоод байгаа. Шүүх тэгж үзэж байгаа зүйлийг би зөв буруу гэж дүгнэх нь хаашаа юм. Өмгөөлөгчийн хувьд хэрэгтэй танилцаж байхад онц ноцтой энэ хэргийн мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлтийн ажилд хайнга хандсан зүйл ажиглагддаг юм. Тийм учраас тухайн хүнээс гомдол, тэмцэл тасрахгүй, хэр гээ хүлээхгүй байгаа. Хэн ч уншсан гарцаагүй хөдөлшгүй баримт, нотолгоотой байвал маргах зүйл байхгүй шүү дээ.
-Гэхдээ хэн ч, хэзээ ч би энэ хэргийг үйлдсэн гэж хүлээдэггүй шүү дээ. Ялангуяа эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүс. Хүчингийн хэргийг нотлох хамгийн чухал баримт нь ДНК-ийн шинжилгээ. Үүнийг гэрчлэх шинжилгээ хэр зэ рэг баталгаатай хийгдсэн юм бол?
-Талийгаач охины биенээс илэр сэн үрийн шингэн яллагдагчийнх мөн үү гэдгийг бат лах шинжилгээ болон хохирогч охидоор таниулах ажил хийснээ үндэслэн ял оноосон. Гэхдээ л ямар ч эргэл зээг үй, хөдлөшгүй байд лаар хий гээгүй л байгаа юм. Энэ бүг дийг өмгөөлөгчид шүүхэд хэл сээр байгаа. Одоо хохирогч охидоор дахин таниулах ажил хийгээд ямар ч үр дүнгүй. Түүнийг хохирогч охидоос гадна монгол даяар таньдаг боллоо.
-ДНК-ийн шижилгээ дахин давтагддаггүй шүү дээ. Энэ л хамгийн гол баримт. Түү нийх мөн гэдгийг тогтоосон гэсэн?
-Мөн гэдгийг нь тогтоосон л юм билээ. Шинжээчид дахин хэзээ ч давтагддаггүй учир эргэлзэх зүйл байхгүй гэдэгтээ итгэлтэй байдаг юм билээ.
-Хөвсгөл аймагт гарсан хэргээс үзэхэд бяцхан охиныг мөчилсөн нь яавч эрүүл хүний үйлдэл бус. Түүний сэтгэц эрүүл эсэхийг тогтоосон байх?
-Хэрэг хүлээх чадвартай, эрүүл гэж гарсан. Сонин хэвлэлээр охиныг мөчилсөн гээд бичээд байдаг юм. Мөчилж амь насыг нь хөнөөгөөгүй юм билээ. Хохирогч охиныг хүчиндээд боомилж, амь насыг нь хөнөөгөөд цүнхэнд хийсэн талаар хавтаст хэрэгт бичсэн байдаг.
-Хэргийн талаар мэдээлэл цуглуулж байхад Н.Мөнх-Оргил гэмт хэрэг үйлдэгдэх үед Улаанбаатарт байсан гэх мэдээлэл олдсон. Тэр үед хаана байсан юм бэ?
-Дөрөвдүгээр сард Улаанбаатарт байж байгаад тавдугаар сард Мөрөнд очсон юм билээ.
-Баянгол дүүрэгт удаа дараа бага насны охидыг хүчирхийлсэн хэрэг гарсан. Гэмт хэрэгтэн охидыг хуурч орцонд оруулаад боомилон хүчиндддэг үйлдэл нь яах аргагүй нэг хүнийх болохыг тогтоосон юм билээ. Түүнээс гадна түүнийг саатуулснаас хойш энэ мэт хэрэг дахин гараагүй?
-Цагдаагийнхан өөрийн чинь хэлээд байгаа зүйлийг гэмт хэргийн илрүүлэлтэд онцгой анхаарч үздэг л дээ. Гэхдээ хайнга хандсан зүйл олон байгааг өмгөөлөгчдийн хувьд Э.Ганбат бид хоёр хэлдэг.
-Н.Мөнх-Оргил өмнө нь гэр бүлтэй байсан юм билээ. Та эхнэр, ойр дотнынхонтой нь уулзав уу. Түүний талаар ямар нэгэн ноцтой мэ дээлэл олж сонсов уу?
-Н.Мөнх-Оргил гурав, би л үү, тавдугаар ангиасаа сургуулиас гараад сүүлд оройгоор бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Дараа нь гэрэл зурагчин, дуучин, хөтлөгчийн гэх мэт олон дамжаанд суралцаж, энэ чиглэлээрээ ажил хийхийг хичээдэг нийгмийн идэвхтэй залуу байсан гэх юм билээ. Гэр бүл нь сүүлийн хэдэн жил тусдаа амьдарсан ч эхнэр нь надтай хоёр ч удаа уулзаж ШШГЕГын 461 дүгээр ангид эргэлтээр очиж байсан. Ойр дотнын хүмүүстэй нь уулзахад анхаарал татсан, нээрээ гаж донтой юм биш байгаа гэж бодохоор зүйл ярьж байгаагүй.
-Иргэд шүүхээр асуудлаа шийдүүлж, хохирлоо барагдуулах ёстой. Гэтэл шүүх хэзээ ч хүний сэтгэл санааны хохирлыг барагдуулдаггүй. Тухайлбал, хайртай охиноо бусдын гарт алдсан хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг юу гаар ч нөхөж баршгүй. Гэхдээ л энэ мэт хохирлыг тооцож үзэх ёстой мэт санагддаг. Хэрхэн барагдуулах ёстой юм бол?
-Шүүхийн практикт хүний амь нас, эд эрхтнийг үнэлдэггүй. Талийгаачийг оршуулахад ямар зардал гарсныг нотлох баримтуудаа шүүхэд өгч хохирлоо барагдуулдаг. Энэ хэргийн хохирогч зургаан сая гаруй төгрөгийн хохирол нэ хэмжилсэн байдаг.
-ДНК-ийн шинжилгээ нь хөдөлшгүй бол давж заалдаад ч нэмэргүй бололтой. Дээд шүүхэд давж заалдах уу?
-Энэ шинжил гээгээр батлагд сан ч хүн хэргээ хүлээх, хүлээхгүй байх нь хүний эрх. Саяхан Нийслэлийн шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээ сэн. Гэсэн ч Дээд шүүхэд давж заалдана.
Х.ОЮУНСҮРЭН