Швейцарын Холбооны Улс төмөр замдаа нарны хавтан суурилуулж, эрчим хүч хуримтлуулах санаачилга гарган, үүнийгээ ажил хэрэг болгожээ. Тэд дотоодын төмөр замдаа зөөврийн нарны зай хураагуур суурилуулж, туршсан нь амжилттай болж, эрчим хүчний салбарт дэвшил авчраад буй гэнэ.
Төмөр замаас эрчим хүч хуримтлуулах энэхүү төслийг Швейцарын холбооны технологийн хүрээлэн болох EPFL-ийнхэн Германы алдарт “Sun-Ways” компанийнхантай хамтран хэрэгжүүлж буй юм байна. Уг системийг ирэх онд Нейшател дахь замд албан ёсоор туршина гэдгийг олон улсад зарлав. Туршилт амжилттай болбол энэ нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд хувьсгал болно хэмээн зохион бүтээгчид мэдээлжээ. Нарны хавтанг төмөр замын бэлэн дэд бүтцэд суурилуулж буй тул байгаль орчинд ээлтэй, өргөтгөх боломжтойгоороо давуу талтай аж.
О.УНДРАХ