Зэвсэгт хүчний 232 дугаар анги "2024-2025 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөө"-ний дагуу хичээлийн шинэ жилийн нээлтээ энэ сарын 4,5-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ жилийн нээлт нь онол арга зүйн цугларалт, байнгын бүрэлдэхүүний дунд тактик, тусгай бэлтгэлийн цогцолбор маршийг явган болон морьтойгоор хослуулан явуулснаараа онцлог байв.
Маршийн явцад бие бүрэлдэхүүнд цэргийн байр зүй, галын бэлтгэл, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах бэлтгэл хичээлийн цэгүүд байгуулж сургалтыг явуулсан юм.