Киргизийн Бишкек хотод энэ сарын 28-нд эхлэх өсвөр үе, насанд хүрэгчдийн VI удаагийн ДАШТ-д Монголын шүүгчдээс олон улсын шүүгч С.Тэлмэн, Г.Дашпэлжээ, Б.Даариймаа нарыг урьж, ажиллуулах нь.
Тэд өмнө нь тив, дэлхийн болон Европын АШТ, “Азийн хүүхдүүд”, Дэлхийн нүүдэлчдийн их наадам, “Арнольд классик” хүчний фестивалыг дэнсэлж, ур чадвараараа шилдгүүдийн эгнээнд жагссан.
Дээрх тэмцээнд оролцох манай тамирчид хойд хөршийн Саха улсын Якут хотод 21 хоног хамтарсан бэлтгэл хийхээр хөл тавилаа. Энэ удаа насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх эрэгтэйчүүд 60, 65, 70, 90, -125,+125, эмэгтэйчүүд 65, 75, -85, +85 кг-ын жинд хүч сорино.