Өмнөд Африкийн Габон улсад цагаан алт, алт, никель, зэс, төмрийн хүдрийн ордод үйл ажиллагаа явуулдаг “Айвенплац” хэмээх компани нэг тэрбум ам.долларын IPO хийх гэж байгаа нь дэлхийн хөрөнгийн зах зээл дээр томоохон шуугиан үүсгэлээ.
Эл компанийн эзэн нь Монголын Оюутолгойд төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу майнз” ХХК-ийн эзэн, тэрбумтан Роберт Фрийдланд юм хэмээн “Блүүмбэрг” өчигдөр мэдээллээ. “Айвенплац” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргавал Р.Фрийдланд таван тэрбумаас илүү ам.долларыг дор нь босгож чадна хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мөн өгүүлжээ.
Ш.ДАВАА