УИХ хамтарсан Засгаас гарах АН-ын сайд нарыг “шүүж” байхтай зэрэгцээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарт холбогдох хэргийг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт болжээ. Тэднийг Дорноговь аймагт байрлах нүүрс ний стратегийн орд болох Шивээ-Овоогийн ордын газрыг “Шинэ Шивээ” компаниар дамжуулан лиценз нэрээр хуваан эзэмш дэг гэсэн мэдээллийг за рим хэвлэл мэ дээллээр цацаж байсан юм. Тиймээс У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар энэ мэдээллийг үгүйс гэж, нэр төрөө сэргээлгэхээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандаад байсан юм.
Шүүх өргөн бүрэлдэхүүнтэй хуралдан энэ хэргийг хэлэлцээд У.Хүрэл сүх, Я.Содбаатар нарыг “Шинэ Шивээ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч биш төдийгүй тус компанитай ямар ч холбоогүйг тогтоож, нэр төрийг нь сэргээсэн байна. Хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар биеэр оролцож амжилгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь оролцжээ. Учир нь тэр өдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурал давхацсан гэнэ. У.Хүрэлсүх Засгийн газрын Тэргүүн шадар сайдад нэр дэвшээд байгаа бөгөөд шинэ сайд нарыг томилох эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэхээс өмнө Шивээ- Овоотой холбоотойгоор үүсэж магадгүй байсан хар пиард ийнхүү цэг тавилаа.