Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2010 оны тавдугаар сард найман настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хөнөөгөөд мөчилсөн онц ноцтой хэрэгт Н.Мөнх-Оргил гэдэг залууг яллагдагчаар татан шалгасаар өнөөдрийг хүрлээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 125.2, 126.3, 91.2.6 91.2.10, 91.2.15-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон юм. Тэрбээр “ Би гэмт хэрэг үйлдээгүй, хэлмэгдүүлж байна” гэж бүх шатны шүүхэд давж заалдсаар Дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн шүүх хэр гийг хэлэлцээд анхан шат ны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2010 онд бага насны охидыг хүчирхийлсэн хэрэгт мөн түүнийг буруутгаад байгаа юм. Хохирогч охид түүний зургийг хараад гэмт хэрэг үйлдсэн хүн мөн гэдгийг нотолдгоос гадна хөдөлшгүй баримтууд хавтаст хэрэгт байдаг аж. Гэсэн ч тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Дээд шүүхэд дахин давж заалдах гэнэ.