Нийслэлийн цагдаагийн газрын ажилтнууд, Мөрдөн байцаах газрынхантай хамтран өнгөрсөн лхагва гаригаас пүрэвт шил жих шөнө албаны бэлэн байдалд ажиллажээ. Шинэ он гарснаас хойш нийслэлд шөнийн цагаар бусдыг дээрэмдэн, хүнд гэмтээсэн хэрэг удаа дараа гарах болсон нь цагдаагийнхныг ийн түргэн авахуулжээ.
Гэмт хэрэгтэн бусдын эд зүйлийг дээрэмдээд, эсэргүүцсэн нэг залуугийн амь насыг хөнөөсөн аж. Цагдаагийнхан шөнөжин ажиллаж, шуурхай арга хэмжээ авснаар гэмт хэрэгтнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс саа туулжээ. Түүнийг М гэдэг бөгөөд өмнө нь Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт бусдад хутга тулган удаа дараа дээрмийн хэрэг үйлдсэн нэгэн аж.
Х.СҮРЭН