Монголын хөл бөмбөгийн холбооны дээд лигийн тэмцээн энэ сарын 16-нд эхэлнэ. Үүнтэй уялдуулан тус холбооны шүүгчид бэлтгэлээ базааж буй. Дээд лигийн тоглолтын өмнө Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ОУХБХ)-ны шүүгчдийн онол, практик, фитнес сургалт Монголд үргэлжилж байна. Энэ удаагийн сургалтыг ОУХБХ-ны туршлагатай сургагч багш Мохамед Розали Баг Яакүб, техникийн багш Видьяа Хабиба Бинти Шамсури, БНХАУ-ын фитнесийн багш Жан Лин Лин нар удирдан явуулж байгаа. Дээрх сургалтад хамрагдсан 27 шүүгчид тэд онолын хичээл зааж, бие бялдрын фитнес шалгалт авахад 20 нь тэнцсэн гэнэ. Түүнчлэн Азийн хөл бөмбөгийн холбооны футзалын дасгалжуулагчдын III зэрэглэлийн онол, практик хосолсон сургалт манайд эхлээд байна.
Ташрамд дуулгахад, Монголын хөл бөмбөгийн холбооны “Элит” академийн 12 хүртэлх насныхны тамирчид дасгалжуулагч Х.Цэнд-Аюуш, Б.Нармандах нарын удирдлагад ӨМӨЗО-ы Хөх хотод энэ сарын 4-11-нд зохион байгуулах “All little competition” тэмцээнд оролцож байна.