Монголын авто мастеруудын холбооны шинэчилсэн дүрмээр оны шилдэг залуу тамирчныг тодруулах онооны системийг энэ оноос нэвтрүүлсэн. Зургаан уралдааны дараах байдлаар 12 тамирчин хүснэгтийн эхэнд бичигдэж буй. Тэднээс 136 дугаартай Ө.Баярсайхан “БАХА150” уралдаанд 107 дугаартай Ч.Батчулууныг нэхэн гүйцэж, медаль зүүснээр жагсаалтын эхэнд бичигдлээ. “БАХА150” уралдаанд оролцсон тамирчдад идэвхийн оноо олгожээ. Эхний өдрийн гараанд эзэлсэн цагийн дарааллаар 1-4 дүгээр байрт ес, 5-8 бол найм, 9-12 дугаар байрт долоон оноо өгчээ. Тэгвэл 13-16-д зургаа, 17-20-д тав, 21-24-т дөрөв, 25-28- д гурав, 29-32-т хоёр, 33-36-д нэг оноо олгосон аж. Харин дараах өдрийн тэмцээний нийлбэр дүнгээр эхний 10 байр тус бүр 30, түүнээс хойших нь 27-3 оноо авчээ.