Монголыг зорих гаднын жуулчид унаган байгаль, цэлмэг хөх тэнгэр, өргөн уудам нутгийг минь биширсээр буцдаг. Жуулчдын олонх нь тэтгэвэртээ гарсан хөгшид байдаг. Хийдгээ хийчихсэн тэд газар үзэн, дэлхийгээр аялж яваа нь их хэмжээний хуримтлал үүсгэсэнтэй нь холбоотой. Энэ хуримтлалыг тэд идэр залуу, ид хийж бүтээх насандаа авч байсан цалингаасаа хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг улсад төлснөөр бий болгодог. Харин тэтгэвэрт гарсныхаа дараа улсад төлсөн татвараа буцаан авч, түүнийхээ үр шимийг хүртэн, улс орнуудтай танилцаж яваа нь тэр. Уг нь манайд дээрхтэй адил тогтолцоо бий. Төрийн, хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа гэж ялгалгүй бүгд хуулийн дагуу нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар төлдөг. Гэтэл энэ нь иргэдэд, татвар төлөгчдөд эргээд ашиг тусаа өгч байгаа юу гэвэл харин асуудалтай.
Жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагддагийг эс тооцвол өөр гялтайх зүйл бага. Энэ эрхээ эдлээгүй хүн олон. Харин түүн дээр нь эрүүл мэндийн байгууллагынхан “тоглож”, үзлэгт хамруулсан мэтээр гарын үсэг зуруулж, баримт бүрдүүлэн мөнгө “цохидог” гэх. Жишээ дурдахад, улсын эмнэлгийн нэгэн шүдний эмчид танил маань хорхойтсон шүдээ эмчлүүлжээ. Ингэхдээ ховорхон олддог боломжоо ашиглаж, нэг удаа үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах эрхээ эдэлсэн аж. Гэтэл шүдний эмч нь гурван шүд эмчлүүлсэн баримтад гарын үсгээ зурчих гэж. Нэг шүдээ эмчлүүлсэн гэдгээ хэлтэл “Чамаас ямар юм унах биш. Гурван баримт дээр гарын үсэг зурчихаач, сүртэй ш дээ” гэж байгаад зуруулчихаж. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөнөөс хумсалж байна гэсэн үг.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зэрэг холбогдох албаны хүмүүсийн гаргасан судалгаагаар ажил хийж буй манай улсын хоёр иргэн нэг тэтгэвэр авагчийг татвараараа “тэжээдэг” юм байна. Гэтэл ажил хийж буй иргэдийн ирээдүйдээ зориулан хуримтлуулсан Нийгмийн даатгал, хүн амын орлогын татвар хаачдаг вэ. Мэдээж улс түүнийг авч, хуримтлуулж байгаа гэж бид ойлгодог. Харамсалтай нь Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгө хэн нэгний сонгуулийн ч юм уу, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсний төлөөсөнд сураггүй болж буй. Төр, засаг хойд хормойгоо авч урд хормойгоо нөхдөгийн үлгэрээр төсвөө үрэлгэн зарцуулж, дутсан мөнгөө нийгмийн даатгалын шимтгэл төлөгч бидний ирээдүйдээ хуримтлуулсан сангаас нөхөж байгааг мэдээлэлд ойр байдаг, шударга хүмүүс бишгүй нэг сануулсан.
Албаны хүмүүсийн өгүүлж буйгаар хамгийн багадаа 10 гаруй тэрбум төгрөгийг ийм маягаар аваад засаг маань буцааж олгосонгүй. Үүнээс болж хөгшчүүдийн тэтгэврийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр олгодог буруу жишиг манайд тогтоод байгаа гэх. Хуулиараа нийгмийн даатгалын шимтгэл төлөгч иргэн улсад тасралтг үй ажиллаж, илүү шимтгэл төлсөн хэмжээгээрээ тэтгэврээ тогтоолгохоор тусгасан. Харамсалтай нь Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан, байх ёстой мөнгө дутагддагаас хэчнээн өндөр шимтгэл төлсөн ч бусдын адил тэтгэвэр авч, ирээдүйдээ зориулж олон жил хураасан хөрөнгөө өөртөө зарцуулж, хөгжилтэй орнуудын өндөр настнуудын адил өтлөх насандаа жаргаж чадахгүй байгаа юм.
Үе үеийн төр, засгийн буруу шийдвэрээс өтлөх насандаа ч иргэд хохирсон хэвээрээ хорвоогоос хальж байгаа жишээ алийг тэр гэх вэ. Аль ч иргэншсэн нийгэмд хүмүүс татварын дор амьдардаг. Цалингийн багагүй хэсгийг маань татвар нэрээр авчих лаа хэмээн дотроо гонсойж байвч ирээдүйн амьдралын баталгаа гэсээр өгдөг. Хүн эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа л нийгмийн даат галын сантай харилцаж, үр шимийг хүртэж бай даг. Хүүхэд эхийн хэвлийн бүрэлдмэгц эхэд нь тэтгэмж, цаашлаад хүүхэд төрөхөд өлгий, сүүний мөнгө, улмаар 18 нас хүртэл эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг. Улсад ажиллаад шимтгэл төлж, эцэст нь тэтгэвэр авдаг шүү дээ. Харин тэтгэврийн насанд хүрсэн атлаа төр засгийн алдаатай шийдвэрээс болоод хохирч, тэтгэврээ татвар төлсөн хэмжээгээрээ тог тоол гож чаддаггүй олон хүн байна.
УИХ-аас 2008 оны хоёр дугаар сард Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг татвараас зайлсхийсэн хэдэн компаниудын захирлуудын лоббигоор баталсан. Энэ хуулийн зургаадугаар бүлэгт “2006 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тасалбар болгон гаргаж, Татварын албаны баталгаажуулсан албан татварын өрөөс 2008 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар барагдаагүй үлдсэн албан татварын хүү, торгуулийг 100 хувь, 2007 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өрөөс барагдаагүй үлдсэн алдангийг 100 хувь, 2007 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар хуулийн этгээдийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн эргэж төлөгдөх найдваргүй өрийг 100 хувь чөлөөлөхөөр тусгасан.
Харамсалтай нь хуулийн энэ заалт одоогийн байдлаар 2.7 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжгүйд хүрээд байгаа аж. Энэ 2.7 тэрбум төгрөг нь Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх найдварг үйд тооцогдсон 160 аж ахуйн нэгжийн төлөх ёстой төлбөр. Эдгээр 160 аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйн улмаас тухайн компаниудад ажиллаж байсан 3000 орчим иргэний нийгмийн даатгал төлөгдөхгүйд хүрээд байна. Энэ 160 аж ахуйн нэгжийн дотор татан буугдсан нь ч бий.
Дампуурлаа зарласан, шимтгэл төлөгч компанийн захирал нь нас барсан, хариуцах эзэн нь сураггүй болсон зэрэг олон шалтгаан байгаа юм. Нийг мийн даатгалын шимтгэлээ төлөөгүй энэ байгууллагуу дын дунд олны танил болсон , хүмүү сийн мэддэг цөөнгүй аж ахуйн нэгж байв. Тухайлбал, хортой архи үйлдвэрлэж олон хүний амь насанд хүрсэн “Азийн чоно” компани Татварын өрш өөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан байх юм. “Азийн чоно” компани 2007 оноос ажилчдынхаа ажил олгогчоос төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй бөгөөд Нийгмийн даатгалын санд 1.2 сая төгрөгийн өр үүсгэжээ. Үүнийг нь шүүхээс төлбөр төлөх чадваргүйд тооцсон байна. Мөн “Варьете чуулга” 2000 оноос өртэй болж, 2.2 сая төгрөг төлөөгүй байх жишээтэй. Энэ мэтээр уг 160 аж ахуйн нэгж 37 мянгаас 21 сая төгрөг хүртэлх хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй аж. Тэдний өр 1996- 2007 оны хооронд үүсчээ.
Уг нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл гэх алба нь нийгмийн даатгалын үйл ажиллагаанд даатгагч, даатгуулагч, ажил олгогч, Засгийн газрын тэгш оролцоог хангах, нийгмийн даатгалын холбогдолтой хууль тогтоомжийн биелэлт болон даатгалын сангийн орлого, зарлагын байдалд хөндлөнгийн хяналт тавих, нийгмийн даатгалын асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж, тогтоол гаргах, шаардлагатай асуудлыг холбогдох байгууллагад оруулж, шийдвэрлүүлэх, Нийг мийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх үүрэг, зорилготой. Энэ зөвлөлд Зас гийн газар, ажил олгогч, үйлдвэрчний эвлэлээс хүмүүс багтаж, болох болохгүйгээ хэлэлцэж ярилцдаг. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхны саналыг сонсолг үйгээр Татварын өршөөл үзүүлэх тухай хуулийг баталснаар ажилчид буюу 3000 иргэн хохироход хүрээд байна.
Магадгүй 1996-2007 оны аль нэг таван жилд нь хам гийн өндөр цалин авч, шимтгэл төлж байсан байж болох. Харин ажил олгогч нь төлөх ёстой шимтгэлээ төлөөгүй, дээрх хуулийн үйлчлэлд хамрагдсанаар тухайн иргэн нь тэтгэврээ бүрэн гүйцэд тогтоолгох боломжгүй болчихоод байгаа юм. Энэ олон хүний ирээдүйн хувь заяаг хэрхэх талаар холбогдох байгууллагаас судалж, УИХ-д асуудал тавьж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо гоор хэлэлцүүлэн иргэдэд нааштайгаар шийдвэрлүүлэх талаар хөөцөлдөж байна. Уг байнгын хороо Татварын өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байгууллагуудын судалгааг гаргаж, өр барагдуулах тодорхой сан хүүжилт гаргуулан нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх саналыг дэмжиж буй гэсэн. Гэсэн ч эцсийн шийдвэр хэр хэн гарах нь тодорхойгүй. Уг нь нийгмийн даатгалын шимтгэлээ иргэд өөрсдөө хянаж байх ёстой ч мэдээлэл, мэдлэг хомсоос тэр бүр чаддаггүй. Харамсалтай нь, манай иргэд хэнэггүйгээсээ болоод дээрх байдлаар 2000- 3000 иргэн хохироход хүрч болзошгүй болоод байна.
Г.ЦОЛМОН