Шведэд бусдын амь насыг хохироосон хэрэгт холбогдсон С.Бат-Отгонд холбогдох хэргийг энэ сарын 9-нд тус улсын Стокгольм хотын шүүх анхан шатны журмаар шийдвэрлэжээ.
Түүнийг 2011 оны долоодугаар сарын 11-нд тус хотын Дэли-Хэссэлби дүүрэгт хөлбөмбөгийн багт хаалгачаар тоглодог араб залуус доромжилсноос үүдэн маргалдаж, 18 настай Ребел Шарифын аминд хүрсэн хэрэгт гэм буруутайд тооцож 14 жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна.
Шүүх хуралд түүний төрсөн ах оролцсон бөгөөд уг ялыг эсэргүүцэж, дараагийн шатны шүүхэд давж заалдахаар болсон талаараа Монголд байгаа гэр бүлийнхэндээ дуулгажээ.
Г.РАВЖАА