Монголын хөл бөмбөгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох супер цомын төлөөх улирлын нээлтийн тоглолт ирэх сарын 11-нд 19.15 цагт болно. Уг тоглолт Монголын хөл бөмбөгийн холбооны ногоон талбайд өрнөх юм. Энэ үеэр дээд лигийн аварга болон тус холбооны цомын эзэн “Булган СП фалконс” багийнхантай 2023- 2024 оны лигийн мөнгөн медальт “Хангарьд” клубийнхэн өрсөлдөх нь. Тэмцээн зохион байгуулах журмын дагуу дээд лиг болон цомын аваргаар нэг баг тодорсон тохиолдолд журмын хүрээнд лигийн мөнгөн медальтнууд оролцохоор тусгасан байдаг. Хөл бөмбөгтэй холбоотой өөр мэдээ дуулгахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээлд жил бүр зохион байгуулдаг 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумд ирэх сарын 17-нд эхэлж, 10 хоног үргэлжлэх нь.