Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол бага ангилалд 106 хурдан даага бүртгүүлж, 88 нь уралдлаа. Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын Алдарт уяач Х.Гарьмагнайн халтар, аман хүзүүнд Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат, аймгийн Алдарт уяач С.Одгэрэлийн хээр, айргийн гуравт Тод манлай уяач Б.Оргилын хар бор орлоо.
Айргийн дөрөвт Дундговь аймгийн Луус сумын харьяат Т.Түвшинтөрийн сартай хээр, айргийн тавд Булган Хутаг-Өндөр сумын харьяат Д.Занабазарын хээр даага хурдаллаа.