Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2024 оны долоодугаар сарын 9-ний өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешид итгэмжлэх захидлаа гардуулав.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс НҮБ-тай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгөн ажилладгийг цохон тэмдэглэв.
Түүнчлэн, НҮБ-аас манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлж, Монгол Улс-НҮБ-ын хоорондын харилцааг улам бэхжүүлэн өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв хэмээн ГХЯ-наас мэдээллээ.