Монголын авто мастеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Master rally-2024” уралдаанд тоос өргөсөн тамирчид УАЗ, SUV, SSV, мотоциклийн ангилалд ур чадвараа сорилоо. УАЗ ангилалд 105 дугаартай оролцсон спортын мастер Э.Батнайрамдал, Э.Ариунболд нар түрүүллээ. Тэдний араас нэхсэн 100 дугаартай Ш.Гомбодорж, З.Чулуунбат нар удаалж, 107 дугаартай спортын дэд мастер Д.Отгонбаяр, Э.Анхбаяр нар хүрэл медаль хүртэв. Ивээн тэтгэгчийн шагналыг 114 дугаартай Я.Доржчанга, Л.Энхбаатар нар авсан. Тэгвэл SUV ангилалд 206 дугаартай ОУХМ Г.Батзаяа, Э.Энх-Амгалан аваргаар тодорч, 204 дугаартай ОУХМ Ш.Гансүх, П.Цэнд нар II, 203 дугаартай О.Ууганбаяр, С.Ганбат нар III байр эзэлжээ. SSV ангиллынхнаас 305 дугаартай ОУХМ А.Пүрэвдорж, ОУХМ Б.Сүх-Очир нар алтан цом гардаж, 300 дугаартай ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Тэгшдүүрэн нар мөнгө, 302 дугаартай Э.Мягмарсүрэн, Э.Энхбаатар хүрэл медалийн эзэн болсон юм. Мотоциклийн төрөлд хурд сорьдог тамирчид авто спортынхноос насны хувьд залуу байдаг тул уралдааны уур амьсгалыг сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог. Энэ удаа угаартай өрсөлдсөн спортын мастер Б.Батмөнх шилдгээр шалгарав. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн найм дугаартай А.Дамдинсүрэн хоёр, 10 дугаартай А.Анар гуравт жагслаа. Дээрх уралдааны шилдгийн шилдэг тамирчнаар А.Пүрэвдорж, Б.Сүх-Очир (SSV ангилал, 305) нар шалгарав.