Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны зургадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өгсөн. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13.095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өгсөн. Үүнээс
- 2913 иргэн ХҮН-д,
- 2302 иргэн АН-д,
- 1372 иргэн МАН-д,
- 602 иргэн ИЗНН-д,
- 598 иргэн Үндэсний эвсэлд саналаа өгчээ.