Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад өнөөдөр нутгийн зүүн хэсгээр, маргааш буюу энэ сарын 30-нд Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул гол, мөрөн, нуурын үерийн түвшин богино хугацаанд огцом нэмэгдэхийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Тиймээс голуудын сав дагуух үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, зусч, суурьшиж байгаа малчид, аялж амарч яваа ард, иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлхийг онцгойлон анхааруулж байна.
2024 оны зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 6-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас:Энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын баруун болон хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 29, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын 1-нд нутгийн зарим газраар, 02-04-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хэрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Энэ сарын 27-30-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +2…+7 градус, өдөртөө +17…+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +21…+26 градус дулаан байна. Харин долдугаар сарын 1, 2-нд ихэнх нутгаар хална.