Барилга, хот байгуулалтын салбар жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлнэ. Улмаар энэхүү орчноо бүрдүүлэхээр жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх шалгуур үзүүлэлт, шалгах хуудастай болжээ.
Ийнхүү уг бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын онцлогтоо нийцүүлэн анхны жишиг “Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт болон ажилчдын байрны шалгах хуудас”-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ.
Хүйсийн ялгаатай хэрэгцээг эн тэгш харгалзах Үндэсний жендэрийн бодлого, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг жендэрийн тэгш байдлыг хангах бодлогоор дэмжих хандлагад нийцүүлэн “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан.