Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эхийн алдар” I, II одон гардууллаа. Энэ сарын 20-ноос Хан-Уул дүүргийн эхчүүдэд одон гардуулж эхэлсэн бол өнгөрсөн баасан гарагт Сонгинохайрханд харьяалалтай ээж үүд “Эхийн алдар” одонгоо зүүснээр уг ёслолын ажиллагаа өндөрлөсөн юм. Энэ жил улсын хэмжээнд 11 294 ээжид одон гардуулсан юм байна. Уг одонг хүртсэн ээжүүдийн тоо өнгөрсөн оныхоос 526-гаар нэмэгдсэн бөгөөд тэдний олонх нь 34-38 настай аж. “Эхийн алдар” одонтой ээжүүд жилд 100 000 -200 000 төгрөгийн урамшуулал авдаг.
Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг “Эхийн алдар” I зэргийн одонгоор шагнадаг. Дөрвөн хүүхэдтэйд нь “Эхийн алдар” II зэргийн одон олгодог билээ.