Токио хотын цагдаагийнхан хөрөнгө оруулалтын талаар зөвлөгөө өгдөг “Globaleye” хэмээх фирмийн ерөнхийлөгч асан 52 настай Масаёоши Кавахара, “New asia asset managment” компанийн ерөнхийлөгч асан 43 настай Цүтоми Осада нарын зургаан хүнийг өчигдөр баривчилсан байна.
Монголд хүнд машин механизмын үйлдвэр байгуулах төсөлд хамтран хөрөнгө оруулах нэрээр япон иргэдээс 18 сая иень (306 сая төгрөг) луйвардсан хэрэгт тэднийг буруутгаж байгаа ажээ. “Монголд хөрөнгө оруулах сан” хэмээх хуурамч байгууллагыг бий болгож, 2008 онд 5000 шахам хүнээс мөн 1.5 тэрбум иен залилсан байж болзошгүй хэмээн дээрх зургаан хүнийг сэжиглэж байгаа юм.
Ш.АЛТАЙ