Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын өчигдрийн хуралдаанд мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан валютын зах дээрх хомсдолыг арилгах арга хэмжээ авч, гадаад орнуудаас газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахдаа Монголбанкны албан ханшаар тооцож байхыг Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржид зөвлөв.
Газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүн хадгалахаар Улаанбаатар, Дархан, Чойрт баригдах болон зураг төсөл нь хийгдсэн агуулах, сав барихад шаардагдах хөрөнгийг энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бүрэн хэмжээгээр тусгаж, уг ажлыг эхлүүлэхийг Сангийн сайд болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт даалгав.
Мэргэжлийн байгууллагын хийсэн тооцоогоор шатахууны үнэ 170 төгрөгөөр л өсөх тооцоо бай тал аж ахуйн нэгжүүдийн аманд орж, удирдах дээд байгууллагадаа та нилцуулалг үй, амралтын өдрүүдэд 260 төгрөгөөр өсгөсөн Ажлын хэсгийн ахлагч, дэд сайд Б.Ариунсан, Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нарт хариуцлага тооцохыг сайд Д.Зоригтод даалгалаа. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ажлаа маш хангалтгүй хийж байгаа тул хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа ч Ерөнхий сайд хэлэв.
Иргэдийг хохироож, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш хөөрөгдөхөд хүргэсэн шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт үүрэг болголоо.