Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг дэвсгэрт, Гашуунсухайт чиглэлийн авто замын зорчих хэсэгт, аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т өчигдөр 02.08 цагт ачааны машин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газрын харьяа, Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиход нүүрс тээврийн автомашины зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатаж байсныг унтраасан аж. Харамсалтай нь, тус автомашины бүхээгт 45 настай эрэгтэй нас барсан байжээ. Тиймээс хэргийг шалгуулахаар тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.