Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд хүн амины хэрэг хоёр удаа гарсан юм. Тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч А.Пүрэвхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг хэргийг мөрдөн шалгасаар гэмт хэрэгтнийг олж тогтоожээ. Сүхбаатар аймгийн харьяат 1989 онд төрсөн А гэгч залуу өмнө нь малын хулгайн гэмт хэрэгт үйлдэн ял эдэлж, 2009 онд Өршөөлийн тухай хуулиар суллагдсан юм байна. Тэрбээр архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ нутгийн танилыг архи өгсөнгүй гэж шалтаглан хутгалж амь насыг нь хөнөөгөөд үүрээр ТҮЦ ажиллуулж байсан Ц,Э нарыг хутгалж, шатаасан болохыг баримтаар тогтоожээ
Сэжигтэн А нь хохирогч эмэгтэйн танил бөгөөд хардалтын улмаас амийг нь хөнөөсөн бололтой. Хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн хэлтсийнхэн үргэлжлүүлэн шалгаж байна.
Х.Сүрэн