“Манай охиныг хүмүүс барьцаалчихлаа” гэсэн мэдээлэл өнгөрсөн бямба гаригт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст иржээ. Энэ дагуу цагдаагийнхан шалгахад Чингэлтэй дүүргийн харьяат, 17 настай О гэх охин Сүхбаатар дүүргийн IX хороонд оршин суух ангийнхаа хүүхдийнд хонохын тулд барьцаалагдсан гэж худлаа хэлсэн аж.
Тэрбээр утсаар эцэг эхдээ “Нэгдүгээр сарын 6-ны 18.00 цагийн орчимд намайг 100 айлын буудлын орчимд явж байхад хоёр залуу амыг минь таглан хүчээр машиндаа чихэж суулган нүд боож, хаана байгаа нь үл мэдэгдэх нэг амбаарт авчраад цоожилчихлоо” гэж хэлсэн аж.
Г.ЦОЛМОН