Цагдаагийн ерөнхий газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах гэрээнд ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нар гарын үсэг зурав. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, хууль сахиулах байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, мал хулгайлах болон байгаль орчны тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, архидан согтуурахтай тэмцэх талаар хамтран ажиллах, цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар уг гэрээнд тусгасан байна.
Г.РАВЖАА