Монголын ширээний теннисний холбооноос жил бүр зохион байгуулдаг лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд тунасан багуудын тоглолт ширүүхэн өрнөсөн нь үзэгчдийн сонирхлыг ихэд татав. “Жем”-ийнхэн “Төмөрт өргөө” багийнхныг 5:3-аар илүүрхэн хожлоор эхлүүлсэн. Харин хоёр дахь тоглолтод “Төмөрт өргөө”-гийнхнөөс Т.Чинзориг санаачилгыг гартаа авч, онооны харьцааг 5:4 болгон тэнцүүлэв. Ингээд хайна хагалах тоглолт хийж, аварга багийг шалгаруулахаар болсон юм. Алтан цом өргөх, эсэхийг шийдвэрлэх гурав дахь тоглолт халуухан эхэлж “Төмөрт өргөө” багийнхан “Жем”-ийнхнийг 5:3-аар хожин, лигийн аваргаар тодров. Тэгвэл “Бласт&тэнгис”-ийнхэн “Өсөх зоос”-ынхонтой мөн ана мана үзэлцэж, 5:3, 5:4-өөр буулган авснаар хүрэл медаль хүртлээ. Энэ удаа “Өсөх зоос”-ынхон өрсөлдөгчдөө онооны хол зөрүүгүй ялагдаж, медалиас атгаад алдав.