Чансаа өндөр буюу А ангиллын шатарчдын “Занданшатар” нээлттэй тэмцээн болж, манай шилдэг тамирчид оюунаа сорив. Тус тэмцээнд өрсөлдсөн оролцогчдоос Х.Итгэлт (“Мончесс” клуб) түрүүлж, “Их заргач” клубийнхнээс Б.Амин-Эрдэнэ удаалав. “Босоо ноён”-оос Дэлхийн шатрын холбооны мастер Х.Баясгалан III байрт шалгарсан юм.
Өрсөлдөөнтэй болсон энэ удаагийн тоглолтод өсвөр үеийн тамирчид ч оролцжээ. Тэднээс .Мөнхбаяр дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл базаасан Э.Энхрий (“Стэйниц” академи) IV, Э.Энхнар дасгалжуулагчтай “Босоо ноён” клубийн Б.Алдар, ОУИМ Б.Гүндаваа дасгалжуулагчтай “Гэгээн арвай”-гийн Э.Удвал нар V байр эзэлжээ. Блиц төрөлд А.Эрхэмбаяр, Б.Гүндаваа, .Содбилэгт нар эхний гурван байрт шалгарсан байна.