СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2023 оны 12-р сарын 15-ны өдөр
ХААН Банк нь ”БАРИМТЫН МАЯГТ” бэлтгэн нийлүүлж хамтран ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Бэлтгэн нийлүүлэх бүтээгдэхүүний төрөл. Үүнд:
- Баримтын маягт
- Хадгаламжийн дэвтэр
- Дугтуй, бланк
- Мөнгөний цаасан уут
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 30,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bidding@khanbank.com хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу. Гүйлгээний утга дээр RFP23-1265 дугаарыг заавал бичнэ.
Материалыг 2023 оны 12-р сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл bidding@khanbank.com хаягаар хүлээн авах ба зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, ХУД -25, Ш/Х-192, Улаанбаатар-17010
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.