Экспорт 2023 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.0 тэрбум ам.доллар, газрын тос 136.9 сая, жоншны хүдэр ба баяжмал 132.1 сая, лаазалсан махан бүтээгдэхүүн 114.5 сая, адууны мах 96.1 сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2023 оны 10 дугаар сарын хилийн дундаж үнийн үзүүлэлтээс харахад алт унци нь 18.7 ам. доллар, нүүрсний үнэ тонн тутамд 6.5 ам.доллар, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 13.6 ам.доллароор тус тус өссөн байна. Харин зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 57.7 америк доллар буурчээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 458.5 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 106.8, суудлын автомашин 86.7, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 79.5, бульдозер, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 45.8, нийтийн тээврийн хэрэгсэл 36.6 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.